АН-ын хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр урьдчилсан байдлаар гараад буй нэр дэвшигчдийн жагсаалтын талаар ийнхүү мэдэгдэл хийлээ:
Намын гишүүн болоод гуравхан сар болсон зарим нэг хүмүүс ҮБХ-ны гишүүн болоогүй байж байж жагсаалтын эхний гуравт жагсаад байна. Тэрэнд манай туршлагатай улс төрчид нэлээн бухимдалтай байна. Жишээлбэл: Энэ 16-д жагсаж байгаа Цэндсүрэнгийн Мөнхтуяа гэдэг хүнийг манай АН–ынхан ерөөсөө хэн юм бэ гэдгийг нь ч мэдэхгүй байна. Эмэгтэйчүүд мэдэхгүй байна. Ийм хүнийг ингээд оруулаад ирж байна гэдэг чинь бид нар бас шударга биш шүү дээ. Ер нь бол ардчиллын хамгийн чухал институт бол дотоод ардчилал байх ёстой. Тэгээд улс төрийн зөвлөл нь хуралдаад одоо нэг шийднэ гээд байж байтал нөгөө Сангажавын Баярцогт есдүгээрт жагсаж байна. Тэгээд хүний эрхийн хорооны даргын хувьд бол би санал гаргалаа. Есдүгээрт жагсаж байгаа С.Баярцогттой би өрсөлдье.
Ийм хүмүүсийг бид нар УИХ-д гаргахыг хүсээгүй шүү дээ. Ийм хүмүүсийг АН–ынхан өөрсдөө сонгохыг ч хүсээгүй. Тийм байгаа учраас энэ ҮБХ-ны гишүүд энэ асуудалднэлээн “халуун” хандана. Одоо энэ жагссан байгаа гишүүд Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зөрчөөд байгаа асуудлаар бид нар дүгнэлт гаргаж сонгуулийн ерөнхий хороонд одоо мэдэгдэх болно.
Тэгээд Улс төрийн зөвлөлд орсон хүмүүсд нь өөрсдөө өөрийнхөө төрсөн дүү энэ тэрийгээ нэр дэвшүүлээд байна гэж юу гэсэн үг вэ? Зүгээр л АН-ын гишүүн болгочхоод, ҮБХ-ны хорооны гишүүн болгоод л тэгээд маргааш нь нэр дэвшүүлээд байна. Ийм шударга бус юмыг чинь одоо байж болохгүй шүү дээ. Намын гишүүн болоод 6 сар болсных нь дараа одоо улс төрийн төрийн сонгуульд одоо нэг улс эрхтэй байдаг. Ийм учраас одоо гарсан жагсаалтад бол манай үндэсний бодлогын хорооны гишүүд бол маш дурамжхан байна. Нийгэмд ч гэсэн энэ жагсаалт бол муухай харагдаж байна.