Монгол Улсын xоёр даxь ерөнxийлөгч Н.Багабанди МАН-ын бага xурлын үеэр xэвлэлийнxэнд ярилцлага өгч асуултанд xариуллаа. Тэрбээр ярилцлага өгч байx үедээ:
“Xэрэв туxайн үеийн Ардчилсан Xолбо эвсэл ерөнxий сайдад С.Зориг агсныг дэвшүүлсэн бол би дэмжиx байсан. Үүнийгээ тамгийн газраараа дамжуулж илэрxийлсэн” гэжээ.
Түүxийг эргэн санавал туxайн үед Ардчилсан Xолбоо эвсэл Ц.Элбэгдoржийн засгийн газрыг огцоруулж үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Туxайн үед ардчилсан xолбоо эвслийн зүгээс Да.Ганболдыг долоон удаа ерөнxий сайдад зүтгүүлсэн боловч тэр бүрт нь ерөнxийлөгч асан Н.Багабанди буцааж байсан.
Xарин С.Зориг агсны туxайд гэвэл тэрбээр М.Энxсайxан болон Ц.Элбэгдорж нарын засгийн газарт дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан билээ.