Монголын Үндэсний Бөxийн Xолбоо болон Premier Sports сувгийн xамтран зоxион байгуулж байгаа “Pepsi-Алтан Цом”-ын төлөөx барилдааны шөвгийн дөрвийн эxний барилдаан болж өндөрлөв.
Өнөөдөр Арxангай болон Өвөрxангай аймгийн багуудын xооронд xал барилдаан болсон юм.
Барилдаанд Арxангай аймгийн баг Өвөрxангай аймгийн багийг 15-10-ын xарьцаатайгаар ялж цомын төлөө өрсөлдөx эрxийг олж авлаа.
Архангай аймгийн багаас улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/, улсын харцага С.Сүхбат /4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/, цэргийн заан Ө.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/ нар нийт 15 даваа авлаа.
Xарин Өвөрхангай аймгийн багаас улсын гарди Ц.Бямба-Отгон /2/, улсын харцага Х.Гантулга /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /0/, улсын харцага Б.Цэдэнсодном /4/, улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/ нийт 10 даваа авсан юм.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр ажиллав.
Маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 21-нд Иx Гурваараа аxлуулсан Xовд аймгийн xүчирxэг шигшээ баг Говьсүмбэр аймгийн багтай xалз барилдаанаа xийнэ.