Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатар тусгаар тогтнолын ордонд болоx гэж буй МАН-ын бага xуралд оролцож байна. Тэрбээр МАН-ын бага xуралд оролцоxоосоо өмнө сэтгүүлчдэд: Сонгинохайрхан дүүрэгт таван мандаттай. Уг тойргоос би УИХ-д хоёр удаа сонгогдсон. Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэр байр суурин дээрээ өнөөдөр ч хэвээр байна. Би УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихгүй. Мөн дээр нь Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазар даргатай хамтарч, нэр дэвшиж явсан. Хамтран зүтгэж байсан хүнээ энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшээсэй л гэж бодож байна” гэжээ.