Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Оюутан цэрэг-2024” сургалтад 4000 гаруй оюутан цахимаар бүртгүүлж, төрийн болон хувийн 47 их, дээд сургуулиас шаардлага хангасан 1088 оюутан залуус хамрагдаж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар өнгөрөгч Бямба гарагт Оюутан цэргүүдийн онолын хичээлтэй танилцаж, уулзалт хийсэн юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оюутан залууст хандан “Монголын шилдэг мянга, мянган оюутнаас өөрсдийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад тэнцэн цэргийн албанд элссэн залуусынхаа сургалтын үйл явц хийгээд төгсгөлийн үр дүнтэй нь Боловсролын сайд бид хоёр жил бүр танилцдаг. “Оюутан цэрэг” хөтөлбөр бол ирээдүйд манай нийгмийг авч явах манлайлагч залуусын эрэлтэд тулгуурласан хууль эрхзүйгээр баталгаажсан нийгмийн захиалгатай төрийн бодлого. Нөгөөтэйгүүр чухал алба юм. Монгол эр хүн бүр цэргийн алба хаах үүрэгтэй. Харин энэ албанд сонгон шалгаруулалтаар тэнцэж, суралцах дөрвөн жилийн хугацаандаа зардалгүй, хугацаа алдахгүй, зөвхөн оролцоогоо ханган богино хугацаанд хаах боломжийг тус хөтөлбөр олгодог. Тиймээс боломжийг бүрэн дүүрэн ашиглаарай. Та нар бол шилдгүүд. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хугацаанд эрүүл мэндээ бүрэн хянуулж, богино хугацаанд маш өндөр хариуцлага, дэглэмтэй цэргийн бэлтгэлд хамрагдан амьдрал, айл өрхийн тэргүүн, ажил хөдөлмөрт бэлтгэгдэх болно. Тийм учраас битгий оромдоорой, албаа нэр төр, сахилга баттай хаагаарай. Сургуулиа төгсөөд нийгмийн бүхий л салбарт ажиллах өргөн боломж та бүхний өмнө нээгдэнэ. Гагцхүү өндөр сахилга бат, идэвх л хэрэгтэй.” хэмээн онцолсон юм.
Эx Сурвалж: Батлан xамгаалаx яам