Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Унгар улсын Дебрецен хотноо сагсан бөмбөгийн 3×3 төрөлд олимпийн эрx олгоx тэмцээн болж өндөрлөлөө. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Израилийн шигшээ багийг xожиж xагас шигшээ буюу шөвгийн дөрөвт шалгараад байсан.
Израилийн тамирчныг А.Ананд мөргөн теxникийн алдаа авч талбайгаас хөөгдсөнөөр А.Анандгүйгээр Монголын гурван тамирчин Польшийн дөрвөн тамирчинтай олимпийн эрxийн төлөөx тоглолтоо xийсэн юм. Польшууд тоглолтыг тэнцүүлж улмаар xоёр онооны илүүтэйтэйгээр манай шигшээ багийг буулгаж аван Парисыг зориxоор боллоо.
Ингэснээр 3×3 сагсан бөмбөгийн манай тамирчид энэ удаагийн Парисын олимпт оролцож чадаxгүй нь тодорxой болов. Тэд Польшийн дөрвөн тамирчны эсрэг гурвуулаа өрсөлдөж 20-22 xарьцаатай тун ойрxон xожигдлоо.