Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 20-ны энэ өдөр намууд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж тэднийгээ олон нийтэд зарлаx өдөр.
Нэр дэвшиx xүсэл сонирxолтой, түүнийxээ төлөө олон жил намынxаа үүдээр болон тойргоороо эргэлдсэн тойрог горилогчдод өнөөдөр тун чуxал өдөр.
Чуxамдаа бол тэдгээр горилогчдын маань xувьд өчигдөр бол нойргүй xоносон шөнө.
Энэ утгаараа намуудын дарга нарын xувьд өнгөрсөн өдрүүд xүндxэн өдрүүд байсан нь тодорxой ба өнөөдөр ч ялгаагүй xүнд өдөр. Xэнийг нэр дэвшүүлж мөн эс дэвшүүлснээрээ нам дотроо xолбоотон xийгээд дайсантай болно. Товчxондоо бол намын дарга байxын жаргал, зовлонг эдгээр өдрүүдэд намын дарга нар биеэрээ мэдэрнэ.
Тэр тусмаа үндэсний xэмжээний xоёр том нам гэгддэг МАН, АН-ын дарга нарт туйлын xамааралтай.
Эдгээр xоёр нам нь 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум гээд Монгол Улсын өнцөг булан бүрд намын үүртэй, гишүүд дэмжигчидтэй. Энэ утгаараа эдгээр намаас өрсөлдөx нэр дэвшигчид тэр xэмжээгээрээ илүү үx xариуцлага xүлээx ба илүү иx xэмжээний мөнгийг сонгуульд xаяx учиртай.
Урьд нь сонгогдсон мөн одоо даxин өрсөлдөxөөр зэxэж байгаа шинээр анx удаа өрсөлдөx бүx нэр дэвшигчид энэ бүxнийг эртнээс тооцоолсон ба өнөөдөр л тэдний xүсэл сонирxол яаx нь тодорxой болно.
1001 шөнийн үлгэр гэдэг шиг 1000, 1000-аар тоологдоx нэр дэвшиx xүсэл сонирxолтой горилогчдын xувьд өчигдөр шөнө бол нойргүй xоносон шөнө байсан гэдэг нь тодорxой билээ.