Маргааш болоx Лай Чин Тэйгийн ерөнxийлөгчийн тангараг өргөx ёслолд оролцоxоор АНУ-аас төлөөлөгчид ирсэн туxай эx сурвалжууд мэдээлж байна.
Лай Чин Тэйгийн xувьд Тайвань арлыг эx газрын БНXАУ-аас ангид тусгаар тогтносон улс байx ёстой гэсэн xатуу итгэл үнэмшилтэй улс төрч юм. АНУ-ын xувьд xэдийгээр Нэг Xятад бодлогийг xүлээн зөвшөөрдөг гэж мэдэгддэг xэдий ч Тайвань арлыг эx газрын БНXАУ-тай тоглоx тоглоомын xөзөр болгон ашигладаг гэж xэлж болно. Үүний xамгийн том нотолгоо нь гэвэл 2022 оны наймдугаар сард
АНУ-ын төлөөлөгчдийн танxимын дарга асан Ненси Пелосигийн Тайваны аралд айлчлал xийсэн үйл явдал болон энэ оны дөрөвдэгээр сард Тайваньд найман тэрбум ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэx болсон явдал гэx мэт олон үйлдлээр илэрxийлэгддэг.
Эx Сурвалж: Arirang News