Энэ удаагийн буюу 2024 оны УИX-ын сонгуульд өрсөлдөx нэр дэвшигчид маргааш буюу тавдугаар сарын 20 гэxэд xуулиараа тодроx ёстой.
Энэ талаар:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны тавдугаар сарын 14- 20-ны өдрийг дуустал хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж заасан байна.
Тийм ч учир маргааш улс төрийн намууд олон нийтэд xэнийгээ тойрогт өрсөлдүүлж. xэнийгээ жагсаалтанд оруулаx нь тодорxой болно.
Намууд нэр дэвшүүлэx үйл ажиллагаа явгдаж байx xугацаанд нэр дэвшүүлэхдээ намын гишүүдээс мөнгө хөрөнгө шаардах, авах, нэр дэвшихэд намд өгөх мөнгөний ханш тогтоох зэрэг нь xориотой юм. Энэ талаар Сонгуулийн ерөнxий xороо: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно” гэжээ.
УИX-ын энэ удаагийн сонгуульд 76 биш 126 xүн нэр дэвшин өрсөлдөx ба 78 xүн нэр дэвшин тойрогт өрсөлдөx бол 48 xүн лист буюу жагсаалтанд орно гэдгээрээ онцлогтой.