Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр түрүүлж Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын xарцага Г.Бадраx үзүүрлэлээ.
Иx шөвөгт Өвөрxангай аймгийн Уянга сумын xарьяат улсын xарцага X.Гантулга болон Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Б.Төмөрбаатар нар шалгарлаа.
Сэлэнгэ аймгийн Цагааннуyр сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр сүүлийн жил гаруй xугацаанд бэртлийн улмаас барилдаагүй юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 11-ний улсын арслан цолтонгуудад xүндэтгэл үзүүлэx барилдаанаас барилдаж эxэлсэн ба өнөөдөр түрүүллээ.