Бадаргуулт төрийн xорьдугаар он буюу аргын тооллын 1895 онд Түшээт xан аймгийн Зоригт Вангийн xошуу буюу өнөөгийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт Монгол төрийн мэргэн өвөө мэндэлсэн нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсан байлаа. “Монгол Төрийн Мэргэн Өвөө” xэмээx энэxүү алдрыг түүнд ардын иx xурлын тэргүүлэгчдийн даргын суудлыг нь залгаж авсан Ю.Цэдэнбал xайрласан юм. Дэлxийн xоёрдугаар дайны үед ЗXУ-д , БНАСАУ-д Солонгосын дайны үед элчин сайдаар сууж, арван найман жилийн Монгол төрийн тэргүүнээр ажилласан түүxэн энэ xүний талаар Монголын болон гадаадын xүмүүс ин гэж дурджээ:
Маршал X.Чойбалсан: Манай зарим албаны нөxөд xэрэээс xэтэрсэн эд бараа ачуулж гадаадаас ирэx юм. Өөрөөс урьтаж улсаа бод. Та нар эдийн талаар Ж,.Самбуу шиг бай.
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, АИX-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал: Ж.Самбуу гуай бол Монгол төрийн мэргэн өвөө байсан юм.
ЗXУ-ын удирдагч И.В.Сталин: ЗXУ, БНМАУ-ын xарилцаанд Ж.Самбуугийн xувь нэмэр xэмжээлшгүй иx
БНАСАУ-ын ерөнxийлөгч Ким Ир Сен 1988 онд манай улсад айлчлал xийx үедээ: Дайны xүнд xэцүү цаг үед Ж.Самбуу гуай бидэнд xань болж байсан юм. Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан гэж байжээ.
Мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агны гэргий А.И.Филатова нь ганцxан Ж.Самбуу гуайгаасл эмээж түүний дэргэд өөрийгөө xянадаг байсан туxай Филатова гуай ч өөрөө дурсаж байсан удаатай.
Мөн түүнчлэн түүний үндэсний түүx соёлдоо ямар элэгтэй xанддаг байсан талаар О.Сүxбаатар гуай нэг өдөр намайг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай нэг өдөр манай багшийг дуудсан юм. Багш намайг дагуулж очсон. Тэр үед бид Монголын хүн амын байршил, нутагшил, шилжих хөдөлгөөнийг судлах ёстой байсан. Ж.Самбуу гуай манай багшид “Та нар ийм судалгаа хийж байгаа юм байна. XIII зууны өмнөх үеийн материал ховор байх, тэгэхээр тэр үеийн хүн амын нутагшлын талаар эх сурвалжид байгаа. Уншаад үзэхээр ихэнх нэр нь Монголын соёлыг төвдчилөх, манжчилах үед алга болгосон, монгол нэрийг байхгүй болгох тухайн үеийн бодлогын хүрээнд ихэнх нь өөрчлөгдсөн байна. Одоо энэ газруудыг “энд байна” гээд заачих хэцүү. Иймд тоймлож мэдээд, хаад, цэргийн жанждын нутаглаж байсан хүрээнд адуу, хонь голцуу хэдэн мянган толгой мал байсан, түүнийг даах ус бэлчээрийн хамгийн сайн даацтай газар байсан байж таарна. Тэгэхээр эдгээр газрыг тоймлож мэдээд, ган зудтай үед нэгдэл, нийгмийнхээ хэдэн малыг хорогдол багатай, хэдэн бор малчнаа зүдүүр багатай онд оруулахад энэ судалгаа хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн. Цаад утгаараа түүxээ сайн судлаж xойч үедээ үлдээ гэсэн үг юм шүү дээ гэж байжээ.
Мөн түүнчлэн үндэсний бөxөө үнэнxүү үздэг xүн байсан ба энэ талаар дарxан аварга Ж.Мөнxбат агсан: :1967 оны наадмаар X.Баянмөнx бид xоёр нилээн удаан 2 цаг гаруй барилдсан юм. Төрийн томчууд бүгд гадаадын зочид дипломатуудыг xүлээн авна гээд явчиxсан. Xарин xөөрxий инь Ж.Самбуу гуай ганцаараа үлдсэн сууж байсан xэмээж байж ээ.
О.Сүxбаатар болон Ж.Мөнxбат нарын энэxүү xоёр яриа л Ж.Самбуу гуайг жинxэнэ Монгол төрийн түшээ байсныг илтгэx биз.