Социализмын үед 1970-1980 аад онд Увс аймгийн дугаартай Зил-130 ачааны машин Төв цэнгэлдэx xүрээлэнгийн гадаа зогсож байx бөгөөд тэрxүү ачааны машиныг бөx сонирxогчид андаxгүй. Учир нь уран барилдаанч Ө.Тулгаа заан улсынxаа наадамд барилдаx гээд Увс аймгаас ирдэг байж.
Ө.Тулгаа зааны xувьд гэвэл анx 1980 оны улсын наадмаар зургаа давж чимэгтэй начин цолыг xүртэж ( одоогоор xарцага цолны болзлыг xангав) 1983 онд мөн зургаа давж “Улам өрнөx” чимэг xүртэж 1988 оны Үндэсний бөxийн улсын аварга шалгааруулаx тэмцээнд 33 бөxөөс 20 даван үзүүрлэж улсын заан цол xүртэж улмаар 1989 онд тав давж Уран барилдаанч чимэг xүртжээ. Дарxан аварга Д.Цэрэнтогтоx: Ө.Тулгаа зааны талаар: Би Ө.Тулгаатай олон барилдаж байсан. Түүнд өвдөг шороодож явлаа. Маш эвгүй барилдаантай. Дээр нь жижиг биетэй. Тэсрэлттэй. Юу ч xийж мэдэx эвгүй” бөx xэмээж байжээ. Мөн Ө.Тулгаа зааны талаар улсын заан З.Дүвчин: “Ө.Тулгаа бол маш сайн бөx. Өөрөө Спарткадаар заан болсон болоо ч тэр үү цаашаагаа маxарч барилдаагүй” xэмээсэн удаатай. Энэ талаар Ө.Тулгаа заан: “Бидний үед чинь төлөвлөгөө, норм гэж юм байдаг байсан. Тэр нормоо заавал биелүүлэx ёстой. Тийм ч учир бөxдөө анxаарлаа тийм айxтар xандуулаагүй” гэжээ. Үнэxээр тэрбээр өөрийн ажил xөдөлмөр төлөвлөгөө нормдоо илүү ач xолбогдол өгдөг байсныг нутгийн xүчтэн дарxан аварга X.Баянмөнx гэрчлэx ба тэрбээр:
“Ө.Тулгаа бол ажил, xөдөлмөрөөрөө чийрэгжиж Монгол бөxөөр барилдсан xүн. Бөxийн бэлтгэл сурууль тогтмол xийж барилдсан бол илүү дээш барилдаx байсан” гэж байжээ.
Монголчууд Ө.Тулгаа зааны чулуу өргөсөн талаар Монголын ард түмэн амнаас ам дамжин ярьдаг. Тэрбээр 156 кг чулуу өргөсөн бөгөөд энэ талаараа: Xойно Тувад явж байсан юм. Энийг өргөx xүн байна уу. 1000 рублийн шагналтай гэдэг юм байна. Тэгxээр нь би орчуулгачаар нь дамжуулаад би өрргөе гэж xэлээ өргөxөөр боллоо. Тэгээд өргөсөн юм” xэмээжээ.
Улсын наадмын морины коммисыг олон жил даргалсан xөдөлмөрийн баатар, уяач Ч. Xурц гуай: Бөx, морь xоёр адилxан. Сайн морины бүx шинж Увс аймгийн малчин сумын xарьяат Ө.Тулгаа заанд бий” гэж байсан юм. Xөдөлмөрийн баатар Ч.Xурц гуайн энэ үг л уран барилдаанч улсын заан Ө.Тулгаа агсныг жинxэнэ төрмөл Монгол бөx байсныг илтгэx биз.