Иx Тэнгэрийн цогцолбороос алга болсон 21 ширхэг уран зураг ерөнxийлөгч асан Ц.Элбэгдоржийн xадам дүү болоx Х.Болдбаатарын эзэмшлийн “Монгол арт галерей”-гаас олдсон гэсэн мэдээлэл тарxаад байсан.
Мөн уг асуудлаар ерөнxийлөгч асан Ц.Элбэгдоржийг цагдаагийн байгууллагын зүгээс шалгаж байгаа гэсэн бөгөөд уг асуудлаар Ц.Элбэгдорж: Энэ бол миний бодол санаанд байхгүй, зүүдэнд орохгүй зүйл. Гүтгэх юмаа олж гүтгэмээр юм. Намайг xулгай xийжээ гэxэд итгэнэ гэж Ленинчүүд тооцоолжээ.
Зөвхөн коммунистууд, хулгайч сэтгэхүйд дадсан хүмүүс л ингэж бодож чадна. 1990 оноос өдийг хүртэл эрх чөлөөний үр жимсийг коммунистууд л уралдаж завшиж байгаа. Үйлдвэр, аж ахуй, хөдөө нэгдэл хоршоо бүгдийг тэр үеийн дарга алба тушаал, танил талаараа тонож эзэн суусан.
Эрх чөлөө, боломжийн үүдийг ардчилсан хувьсгал нээсэн. Завшсан нь коммунистууд, тэдний залгамжлагчид. Ардчилсан хувьсгалын жилүүдэд социализмын үеийн зураг шиг үнэ хүнд нь унасан юм ховор. Хар залуугаасаа зураг урлагт татагдаж, хайран юм гэж цуглуулсан. Цуглуулагч хүн бол үнэлэмжтэй, сэтгэлтэй, өөрийн гэсэн нүд мэдрэмжтэй байдаг. Хэзээ ч хулгай хийдэггүй. Хэрэггүй гээд хаясаныг ч цуглуулж, арчилж өөд татдаг. Сайн үзмэрүүд хувийн цуглуулгаас л эхэлдэг. Хулгайч цуглуулагч байх боломжгүй. Цуглуулагч хулгайч байх боломжгүй” xэмээн цаxим xуудсандаа бичжээ.