Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудыг шүүх хурлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.25/ товлосон боловч хойшилсон. Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн байдаг. Хэрэгт холбогдсон 14 хүнийг
Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна.