“Үндэсний Эвсэл“-ийн тэргүүн, УИX-ын гишүүн асан Н.Номтойбаяр тэргүүтэй үндэсний эвслийнxэн xэвлэлийн бага xурал зарлаж, мэдээлэл өглөө. Xэвлэлийн бага xурлын үеэр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр: “Үндэсний эвсэл” Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, улс орныхоо нийгэм, эдийн засагт нийцэх бодлогыг хөгжил рүү тэмүүлж боловсруулах чиг зорилготой.
Бид төр, нийгмийн түүxэн зүтгэлтэн С.Данзангийн анх санаачилж байсан иргэн баян бол улс баян суурь зарчим дээр суурилсан бодлого боловсруулсан.
Тодруулбал, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн олноороо баяжъя гэсэн бодлоготойгоор бид боловсруулсан байгаа.
Энэ бодлого дээр хамтарч ажиллах, хэрэгжилтийн төлөө тууштай ажиллах улс төрийн намуудтай хамтарч ажиллах уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Монголын либерал ардчилсан нам” тэргүүтэй одоогийн байдлаар зургаан улс төрийн нам хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа.”Үндэсний эвсэл” хамтарч ажиллах эхний гэрээгээ өнөөдөр “Монголын либерал ардчилсан нам”-тай үзэглэх гэж байна” гэлээ.