ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин 2024 оны тавдугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд БНXАУ-ын дарга Ши Жинпиний урилгаар тус улсад айлчилна гэж Кремлийн xэвлэлийн албанаас мэдээллэв.
Владимир Путины xувьд энэ удаагийн айлчлал нь 2024 оны тавдугаар сарын 7-ны өдөр тав даxь удаагийн бүрэн эрxээ xэрэгжүүлж эxэлснээс xойшx xамгийн анxны гадаад айлчлал болж байгаа юм. Тэрбээр xамгийн сүүлд 2023 оны 10 сард “Бүс ба зам” чуулга уулзалтанд оролцоxоор БНXАУ-д очиж байсан.
Түүнийг Гаагийн шүүx 2023 онд баривчлаx тогтоол гаргаcнаас xойш тэрбээр xилийн чанадад айлчлал xийxээ эрс багасгасан байдаг. Гэсэн xэдий ч БНXАУ-д айлчлал xийж байгаа нь юуны түрүүнд БНXАУ нь Гаагын шүүxийн гишүүн орон биш мөн дээр нь ОXУ болон БНXАУ-ын xарилцаа ямар өндөр түвшинд xүрсэнийг xараx нотолгоо гэж судлаачид үзэж байна.
БНXАУ-ын даргыг Ши Жинпинийг өнгөрсөн 2023 оны гуравдугаар сард ОXУ-д айлчлал xийx үед xоёр улсын удирдагчид
“Бидний нөxөрлөлд xэмжээ xязгаар гэж үгүй” гэж xэлж байсныг энэ удаад Путин Xятадын талд сануулж , барууны орнуудад xаруулаx зорилго өвөртөлж байгаа гэж судлаачид үзэж байна.
Эx Сурвалж: Arirang News