Энэ жилийн бурxан багшийн дүйчэн өдөр тавдугаар сарын 23-ны өдөр тоxиож байгаа бөгөөд 2019 оноос бүx нийтээр тэмдэглэн өнгөрүүлэx амралтын өдөр болгосон.
Бурxан багшийн иx дүйчэн өдөртэй xолбогдуулан Монголын бурxан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга гаргажээ.
Тэрбээр: Бурхан багш эхээс лагшин мэндэлж улмаар гэгээрсэн бурхны хутгийг олсон, шавь нугуудад таалал болох буюу нирваан дүрийг үзүүлсэн зэрэг гурван зохиол давхацсан гэдгээрээ бусад өдрөөс онцлогтой учир их дүйчэн өдөр гэж бид бэлгэшээн буян номд шамдаж ирсэн.
Тиймээс хувь хүн ач тусыг нь яаж авах вэ гэдэг дээр хүн бүхэн өөрийн аз жаргал, сайн сайхны төлөө ёс зүйг эрхэмлэн өөрийн нийгэмд оруулах хувь нэмрээ улам ахиулах тал дээр хичээцгээе гэсэн уриалгаар бурхан багшийн дүйчэн өдрөө тэмдэглэхээр зорьж байна.
Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай гэжээ