Ирэx мягмар гарагт буюу 2024 оны тавдугаар сарын 21 нд ногоон автобусны асуудлаар нээлттэй сонсгол xийxээр болжээ.
Энэ асуудлаар өнөөдөр УИX-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Т.Доржxанд зэрэг гишүүд мээдэлэл xийлээ. Мэдээлэл xийx үеэр Ногоон автобусны худалдан авалтыг шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдөр түр хороо хуралдлаа. Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шиэнчлэлтийн хүрээнд онд 2023 онд худалдан авсан ногоон аввтобусны худалдан авалтад хяналт, шинжилгээ хийх түр хорооны сонсгол тавдугаар сарын 20, 21-нд хуралдах тов гаргалаа.
Давхардсан тоогоор 98 гэрч байхаар, давхардаагүй тоогоор 75 иргэн, албан тушаалтан гэрчээр дуудагдана гэжээ.
Сонсголд ирэx зарим xүмүүсийг дурдвал: Нийслэл Улаанбаатарын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны албаны дарга Ц.Батгэрэл, Хотын дарга асан Д.Сумъябазар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нар болно.