Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.06-12/ нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 57 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,есөн иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас найман хүн нас барж, долоон хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 101 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Эx Сурвалж: ОБЕГ