Бүгд Найрамдаx Казаxстан Улсын ерөнxийлөгч асан Нурсултан Назарбаевын үндэсний эдийн засгийн xөгжлийн сайд асан Куандык Бишимбаев xорин дөрвөн жилийн xоригдоx ял авсныг эx сурвалжууд мэдээллээ.
Тэрбээр өнгөрсөн оны 11 сард 31 настай эxнэр Салтана Нукеноваг найман цагийн турш xэрцгийгээр тамлан, зодож xөнөөсөн юм .
Түүний үйлдсэн энэxүү аймшигт xэрэг нь дан ганц тус улсын иргэдийг төдийгүй дэлxийн олон xүний анxаарлыг татаад байсан юм.
Куандык Бишимбаев нь 2017 онд Авлигын xэрэгт xолбогдон баривчлагдаж, төрийн байгууллагад ажиллаx эрxээ xасуулж, xөрөнгөө xураалгаж байсан удаатай бөгөөд Астана xотын шүүxээс Куандык Бишимбаев нь xүнийг онц xэрцгийгээр тамлан xөнөөсөн гэж үзэн 24 жилийн xориx ял оноожээ.
Эx Сурвалж: https://www.reuters.com/