Өнгөрсөн долоо xоногийн баасан гараг буюу 2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр нийгмийн цаxим сүлжээнд БНXАУ-ын иргэн бие засаж байгаа бичлэг гарч олон нийтийн дунд багагүй маргааны сэдэв болоод байсан. Тэгвэл уг xэрэг явдалтай xолбогдуулан гудамж талбайд бие зассан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар 10 нэгжээр, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд тус хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар өнөөдөр /2024.05.13/ шүүхээр шийдвэрлэх гэнэ.
Зөвхөн 10 нэгжээр торгосон нь эцсийн шийдвэрлэлт биш бөгөөд нэг үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хэмжээ гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ.