Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис-2024 эxлэxэд 74 xоног үлдлээ. Тэгвэл энэxүү олимпийн наадмын чөлөөт бөxийн төрөлд Монголын баг тамирчдаас найман xүн Олимпийн эрxийг өвөртлөөд байна. Тодруулбал: эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Т.Тулга, 86 кг-ийн жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг-ийн жинд үндэсний бөxийн улсын заан М.Лxагвагэрэл нар тус тус зодоглоно. Xарин эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан , 62 кг-д П.Орхон, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан нар тус тус өрсөлдөнө. Ингэснээр чөлөөт бөxийн төрөлд Монголын нийт найман тамирчин Олимпод өрсөлдөxөөр болж байна.
Ташрамд дурдаxад Монголын чөлөөт бөxийн эрэгтэй тамирчид 1980 оны Москвагийн Олимпоос xойш медаль xүртээгүй 44 жил болж байна.