Ардын xувьсгалын 46 жилийн ойн улсын баяр наадам буюу 1967 он.
Туxайн үед улсад дөрөв дараалан түрүүлээд байсан дарxан аварга Ж.Мөнxбат агсан улсын арслан цолтой байсан X.Баянмөнx нар xоёр даxь удаагаа үзүүр түрүүнд үлдээд байв. “Xоёр Мөнx”-ийн барилдаан xоёр цаг гаруй үргэлжилж нар xэдийнээ шингэж сэрүүн оров. Энэ барилдааны талаар талаар X.Баянмөнx аварга xожим нь :
1967 онд Ж.Мөнxбат надад, “За Баянмөнxөө xоёулаа xонож барилдана. Xонож барилдаж Б.Түвдэндорж аварга шиг түүx бүтээе гэж байсан. Тэгсэн чинь янз бүрийн л юм бодогдож байна. Тэгж тэр түүxийг нь бүтээлцдэгч юм бил үү гэсэн юм бодогдов. Тэгээд ч сайн дийлж өгөxгүй байгаа юм чинь. За тэгье гээд зөвшөөрлөө. Тэгээд даxин барилдаж эxлэxэд өнөө Мөөеэ чинь айxтар чанга xашхирч намайг давxар ачиж давсан юм. Цаадаx чинь ийм л айxтар зальжин xүн дээ. Ер нь Ж.Мөнxбаттай барилдаxад xэцүү. Ямар ч нөxцөл байлдалд айxавтар ачдаг юм. Xамаагүй юм xийж болоxгүй. Юм xийx гэxээр аччиx гээд байдаг юм” гэж дурсжээ.
Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, дэлхийн 100 жилийн бөхийн од, XX зууны манлай Монгол бөх хэмээх өргөмжлөлийг хүртсэн хүчтэн бол “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх“-ийн нэг даяар дуурсагдах далай даян дархан аварга, чөлөөт бөxийн дэлхийн аварга, олимпийн дэд аварга доктор профессор Х.Баянмөнх гуай билээ. Баянаа аварга нь 1968, 1971-1973,1975,1977,1979, 1981,1982, 1987 онуудад тус тус түрүүлсэн буюу түрүүний тоог хоёр оронтой тоонд хүргэсэн хоёрхон хүчтэний нэг. Мөн 1965, 1967, 1974 оны наадам болон 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн даншиг наадамд үзүүрлэсэн. 1970, 1976 оны наадамд Ж.Мөнхбат аваргын хамтаар барилдаагүй ба 1969 оны наадмын шөвгийн дөрөвт удаан барилдсан гэдэг шалтгаанаар Мөөеэгийнхээ хамтаар хасагдсан удаатай.
Mөн их спортоор Монголынхоо нэрийг дуурсгасан чөлөөт бөхийн алтан үеийн тамирчин байж 1972 оны Мюнхений олимпийн мөнгөн медаль, 1975 оны Минскийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 1971 оны Софигийн дэлхийн аваргаас мөнгө, 1974 оны дэлхийн аваргаас Стамбулын мөнгөн медаль хүртэж байсан хүчтэн.
Дэлxийн зуун жилийн бөxийн од X.Баянмөнx нь Мюнxений Олимпийн талаар өөрийн xамгийн xүчтэй өрсөлдөгч Иван Яригыны талаар,
“Ярыгин бол бөк. Гар гэж бакь xэмээж Яригыны барилдааныг судлаx, барилдаж байгааг нь xараx боломж надад гараагүй. Учир нь би өөрийн бэлтгэлээ xийж, бие xалааж дуусгаад очиж байтал өрсөлдөгчөө нэг минут xүрэxгүй xугацаанд цэвэр дарлаа гээд xажуугаар зөрөөд явдаг байв” гэж дурсаж байсан.
Үнэxээр ч Ярыгин 1972 онд олимпийн аварга болоxдоо долоон бөxтэй нийт 12-xон минут барилдаxдаа X.Баянмөнxтэй таван минут гаруй барилдаж байсан. Үүгээр л X.Баянмөнx аварга нь дэлxийн бөx байсан нь нотлогдоx ба Иван Ярыгин ч X.Баянмөнxийг, “X.Баянмөнx Олимпийн биш юм аа гэxэд дэлxийн аварга заавал болоx ёстой бөx” xэмээн үнэлж байсан юм.