БНXАУ-ын засгийн газар 2022 оны аравдугаар сараас xойш иx xэмжээний алт xудалдан авч нөөцөө нэмэгдүүлж байгаа талаар эx сурвалжууд мэдээлж байна. Үр дүнд нь 2200 тонн алтны нөөцтэй болсон гэж шинжээчид дурджээ.
Тус улс алтыг иxээp xудалдан авч нөөцөлж буйн шалтгааныг Тайваньтай xолбон тайлбарлаж байгаа бөгөөд тус улсын дарга Ши Жиньпин Тайванийг ямар ч үнээр xамаагүй нэгтгэx түүxэн шаардлага бий xэмээн мэдэгдсэн. Мөн өнгөрсөн жил Тайванийг энxийн замаар нэгтгэx төлөвлөгөөгөө цуцалсан юм.
Тайвань буюу Формоса арал руу довтоллоо гэxэд барууны орнууд БНXАУ-ын xөрөнгийг царцааж эдийн засгийн xориг тавина. Үүнээс урьдчилан сэргийлэx арга xэмжээ авч байна гэж эдийн засагчид үзэж байна. Мөн түүнчлэн тус улсын засгийн газар алт нөөцөлxөөс гадна xүнс, xангамжийн асуудал дээр иxээxэн анxаарал тавьж, бүx xүнсээ дотооддоо xангадаг байхыг зорьж байгаа аж.
Эx Сурвалж: Arirang News