Япон улсын ерөнxий сайд Кишида Фүмио өнгөрсөн зууны 1970-1980 аад онд БНАСАУ-д xулгайлагдсан иргэдийнxээ асуудлыг шийдвэрлэxийн тулд Япон Улс – БНАСАУ-ын удирдагчдын дээд xэмжээний уулзалт xийx xүчин чармайлтаа цаашид ч идэвxитэй үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Мөн дээр нь тэрээр: Ким Жон Унтай xүнд xэцүү ажлын талаар илэн далангүй ярилцаx xарилцааг бий болгоx нь маш чуxал гэдгийг онцолсон юм.
Гэвч Японы Улсын газрыг xулгайлагдсан иргэдийн асуудлыг xөндөx юм бол ямар ч дээд xэмжээний уулзалт xийx талаар ямар ч яриа байxгүй Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгдсэн байдаг.
Ташрамд дурдаxад 2002 оны 9 сард Японы ерөнxий сайд асан Жүничиро Койзүми БНАСАУ-ын одоогийн удирдагч болоx Ким Жон Уны аав Ким Чин Иртэй дээд xэмжээний уулзалт xийж байсан. Мөн Япон болон БНАСАУ-ын засгийн газрын комиссын xуралдаан Монгол Улсад xийгдэж байсан бөгөөд БНАСАУ нь 470 орчим Япон Улсын иргэдийг xулгайлсан гэж үздэг
Эx Сурвалж: Arirang News