Х.Эрдэнэбаатар: Бардам, ялагдах дургүй учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг
“Өөрийгөө ямар хүн бэ гээд бодохоор их бардам юм шиг санагддаг. Ялагдах дургүй. Тийм ч учраас аливаа зүйлийг эхлүүлсэн бол дуустал нь бүрэн хийх гэж хичээдэг” гэж ярих түүнийг Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар гэдэг. Тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул. 2011 оноос жюү жицүгийн спорттой ажил, амьдралаа холбож, Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн байна.
“Сайн байна уу” контентын ээлжит зочноорУИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Эрдэнэбаатарыг урьж, ярилцлаа.
Тэр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж, эдийн засгийн магистрт сурчээ. Хожим Удирдлагын академийг төрийн удирдлагын менежентийн чиглэлээр дүүргэсэн аж.
Түүний гэр бүлийнхэн Бүгд Найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг байсан тул их сургуулиа төгсөөд, Чех улсыг зорьсон байна. Анх сурах зорилготой очсон ч дүү нь сурч байсан тул аав, ээждээ давхар ачаалал нэмээд яах вэ гэж бодох ажил хөдөлмөр эрхлэхээр болж, үйлдвэрт ажилд оржээ. Дүү нь ч хэл сурч, шинэ орчиндоо дасаж байсан тул дүүтэйгээ нийлж Чех улсад анхны бизнесээ эхлүүлсэн нь Евротел компанийн гэрээт борлуулагч байв. Бидний мэдэхээр Мобиком гэдэг шиг Евротел гэх оператор компанийн гэрээт борлуулагч хийж, тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа хоорондын харилцаа холбоог зохицуулах дугаарын үйлчилгээ болон хямд үнээр монгол руу ярьдаг үйлчилгээг эхлүүлж байсан түүхтэй аж.
Харин одоо тэр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга гэх санхүүгийн зуучлалын төрлийн бизнес эрхэлдэг. Үүнийгээ бас л анх Чех улсаас эхлүүлж байжээ. Монголд салбар нэгж өргөжүүлээд, монголчууд амьдардаг Швед, Герман зэрэг улсуудад салбар байгуулж, тасралтгүй 11 жилийг үджээ.
Х.Эрдэнэбаатар 2011 оноос хойш жюү жицүгийн спорттой ажил, амьдралаа холбосон. Тэрээр “Жюү жицүгийн спортын нэг гайхалтай зүйл нь хөлс гаргаж, бие чийрэгжүүлж, стресс тайлахаас гадна энэ спортын гол философи нь хүндлэх, хүндлэгдэх ёс. Цаад агуулга нь их мундаг.
Ирээдүй хойч үедээ эмнэлгийн үйлчилгээ, эмд зарах цаг зав, мөнгө санхүүг өнөөдөр спортоор хичээллэснээр хэмнэж байгаа гэж ойлгож болно” гэв.
Мөн тэрээр нэг хэсэг сорилт гэдэг үүднээс автоспортоор хичээллэж байжээ. Ралли гэж төрлийн холын зайн уралдаанд дөрвөн жил уралдаж, нэг удаагийн Мастер ралли гэх Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан байна. Мөн гольф тоглохоор сонирхож байсан ч сүүлийн үед жюү жицүгээ л голлон хичээллэж байна гэсэн юм.
“Хүнд мэдлэг, чадвараас гадна аливаа зүйлд хүндэтгэлтэй хандах, тууштай байх л амжилт дагуулдаг” хэмээн туршлага, үзэл бодлоо хуваалцлаа.
Тэрээр “Би өөрийгөө их мэдлэг, чадвартайдаа амжилттай байна гэж боддоггүй. Амьдралаас урган гарсан аливаа зүйлд хүндэтгэлтэй хандаж, харилцаж байгаа хүн бүртэйгээ хүндэтгэлтэй ханддаг. Мэдээж хэрэг өөрийн бизнесийн хэрэглэгчидтэйгээ хүндэтгэлтэй ханддаг. Амжилт гэдэгнэг зүйлдээ бат итгэлтэй, тууштай явсны үр дүн болов уу. Тэр л надад юм авч ирсэн болов уу гэж боддог.
Нэгэнт ажиллаж, амьдарч байгаа учир үр хүүхдүүддээ сайн сайхан нийгмийг үлдээх, аав, ээжээс өгсөн нэрийг аятайхан авч яваад, өвлүүлэх юм сан гэсэн бодол бий” гэсэн юм.
Za estoi juujitsugeer hicheeldeggui shuu, hudlaa bitgii yari. Ene olon jiliin daraa yamar ch zuraasgui tsagaan bustei baij hen huurah gesen um be. Holboog demjij ssnhuujuuldeh gej helvel zugeer shte.