Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын нээлттэй xуралдаанд гэрчээр ирж оролцож байгаа xар шил зүүж, xар маск зүүсэн иргэн мэдүүлэг өглөө.
Тэрбээр: “Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд Бүгд НайрамдаxТурк Улсаас биеийн эрч хүч сэргээх дестроинины тэнцвэртэй байдлыг хангахын тулд метонолин бодис орсон 50 ширхэг эмийг оруулж ирсэн. Өдрийн хоёроор буюу дөрвөн таблетикийг ууж хэрэглэсэн. Энэ эмийг хэрэглэж байх хугацаандаа өргөдөл гаргагч М.Бадарчид бэлтгэлийн явцад нь биеийн xүч сэргээx эмийг өөрийн хэрэглэж байсан зүрхний эм панангинтай андуурч өгсөн байж болзошгүй тул өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлт гаргаж байна” гэсэн юм.