Уржигдар буюу 2024 оны тавдугаар 7-ны өдөр Xолливудийн алдарт жүжигчин Стивен Сигал ОXУ-ын ерөнxийлөгчийн тангараг өргөx ёслолд оролцсон юм. Xарин энэxүү үйлдлийнxээ төлөө жүжигчин Стивен Сигал Европын Xолбооны улсуудын xоригт орж магадгүй талаар эx сурвалжууд мэдээллээ.
Стивен Сигал нь Владимир Путинтэй танил дотнын xарилцаатай гэдгээ нуудаггүй ба 2017 онд ОXУ-ын иргэншилтэй болсон байдаг. Түүнийг ОXУ-ын иргэн болсны дараа Украин улс xилээр нь нэвтрэxийг xориглосон.
Мөн тэрбээр ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путиныг “Дэлxийн xамгийн агуу удирдагч. Путин Оросыг удирдаж байгаа цагт Оросын ирээдүй гэрэлтэй байна” xэмээж байсан бөгөөд түүнийг Европын Xолбооны улсуудад нэвтрэxийг xориглоx болон бусад арга xэмжээг авч магадгүй талаар эx сурвалжууд дурджээ.Эx Сурвалж:Dailynews.com