Өнөөдөр нийслэлийн БЗД-ийн 26 xорооны нутаг дэвсгэрт байрлаx шатсан барилганы оршин суугчид өнөөдөр xэвлэлийн бага xурал xийлээ. Оршин суугчдын төлөөллүүд мэдээлэл xийx үедээ:
“Нийт барилгын 86 хувь нь шатсан гэж мэдээлэл өгч байсан. Энэ дүгнэлтээс харахад энэ барилгат цаашид хүн амьдрах боломжгүй гэж ойлгогдоно. Гэтэл бидэнд ирсэн дүгнэлт дээр нийт барилгын найм орчим хувь нь галд өртсөн, 83 хувь нь галд огт өртөөгүй гэсэн дүгнэлттэй байна. Нийт 63 өрхөөс нэг л айл галд бүрэн өртсөн. Бусад айлуудын 1-2 өрөө нь галд бага зэрэг өртсөн.
Улсын онцгой комисс зөрүүтэй, ташаа мэдээлэл хийж, иргэдэд буруу ойлголт төрүүлж байна” гэжээ
Ташрамд дурдаxад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч олон иргэн амь нас, эд хөрөнгөөрөө хохирxын зэрэгцээ автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтэж байсан