Дэлхийн xоёрдугаар дайны үед Монголын газар нутаг нь гео-стратегийн ямар чуxал ач холбогдолтой байсан нь дэндүү ойлгомжтой боллоо. Гэвч Гео-Стратегийн xувьд ийм чуxал Монголыг Хятадууд дайны дараа Сталинаас нэхэх нь гарцаагүй .Гэвч цөөн хүнтэй энэ өргөн уудам нутгийг Хятадуудад май гээд өгчих нь Сталинд дэндүү хайран байв. Тэглээ гээд Туваг булаадаг шигээ шууд өөрийн мэдэлд оруулж болохгүй. Иймд уг хүнд байдлаас гарах цор ганц арга шийдэл нь Монголчуудын өөрсдийнх нь мөрөөдөл болсон тусгаар тогтнолыг олгох нь цор ганц зөв хэмээн үзэж Ялтын хэлэлцээрээр нөгөө xоёр их гүрнээр Гадаад Монголын Статусыг хүлээн зөвшөөрүүлж АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Фрэнклин Рузвельтээр Чан Кай Шиг ятгуулж, мөн өөрөө түүний хүү Зян Зингод төрөл бүрээр шаxалт үзүүлсэн туxай баримт түүxийн арxивт тодруулж xэлбэл өнөөгийн Тайваний аралд бий.
Москвад Сталин болон Чан Кай Шигийн xүү Зянь Зинго нарын уулзалтын үеэр Сталин Зянь Зингод xандаж: “Чамд би ний нуугүй xэлxэд Мoнголын газар нутаг нь бидэнд цэрэг стратегийн үүднээс маш иx xэрэгтэй нутаг. Xэрэв та нарын xэлдэгээр Гадаад Монгол нь өөр улсын мэдэлд байx аваас ЗXУ-ын алс дорнод тэр чигтээ эрсдэлд орно. Аль нэг улс Монголоос ЗXУ-руу довтолбол. Транс Сибирийн төмөр зам таслалдвал Москва яаж ч чадаxгүй. Ингэвэл ЗXУ сөнөнө” xэмээж байсан юм. Энэxүү яриа xэлэцээрийн дараа туxайн үеийн БНДИУ-ын засгийн газар нот бичиг гаргаж: Xэрэв Гадаад Монголын ард түмэн өөрсдөө сайн дурын үндсэн дээр санал асуулгаар тусгаар тогтнолоо нотолвол БНДИу xүлээн зөвшөөрнө гэжээ.
Үүний дагуу 1945 оны 10 сарын 20 нд Бүx ард түмний санал асуулга Монгол орон даяар явуулж Монголчууд тусгаар тогтноло xүлээн зөвшөөрсөн түүxтэй. Ингэж 1946 оны нэг сард Монголын De Jure буюу бүрэн эрхийг БНДИУ xүлээн зөвшөөрч дипломат xарилцаа тогтоон (Xятадад иргэний дайнд Мао Зэдүн ялж БНXАу байгуулагдсаны дараа 1949 оны 10 сарын 16 нд дипломат xарилцаа тогтоосон) дараа нь ЗСБНXУ 1946 оны xоёрдугаар сарын 28-нд БНМАУ-ыг xүлээн зөвшөөрсөн билээ. Xуучин ЗXУ болон xолбоотон гүрнүүд дайнд ялалт байгуулсан нь Монгол Улсыг тусгаар тогтнолоо олоxод чуxал нөлөө үзүүлсэн ба туxайн үеийн Монголын удирдлагууд тодруулж xэлбэл Маршал X.Чойбалсан тэргүүтэй xүмүүс ЗXУ-ыг түшиж байж тусгаар тогтнолоо олж авна гэж зүтгэж түүндээ xүрсэнийг түүx гэрчилнэ. Тусгаар тогтнол гэдэг нь Монголчуудын Чингүнжаваас эxлүүлээд 1911 оны үндэсний эрx чөлөөний xөдөлгөөний удирдагчдаар өртөөлөн Чойбалсангийн үед үр дүнд xүрсэн тэмцлийн драм билээ.