
Сүүлийн хэдхэн жилд хүн төрөлхтөн нийтээр онлайн худалдааны соёлд эргэлт буцалтгүй суралцаж, өдөр тутмын хэрэгцээгээ гар утаснаасаа л шийдэх болоод буй. Тэгвэл XXI зууны амьдралын хэв маяг, “шинэ эгэл” болсон энэ зах зээлд ялгардаг томоохон тоглогчдын нэг нь Алибаба Групп.
Өдгөө 255 сая ам.долларын хөрөнгийг эзэмшиж, үүгээрээ дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж буй тус платформ Монголын хэрэглэгчдэд үүд хаалгаа нээх болжээ.
Энэ бүхэн хаанаас эхлэв?
Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Европ зэрэг томоохон зах зээлүүдэд хэдийн нэвтэрсэн Алибаба Группийн “1688” платформ цаашид ч бүс дамнасан тэлэлт хийж, тухайн орны цахим худалдааны тэргүүлэгч компаниудтай хамтрал үүсгэн, зах зээлээ тэлэх бодлогыг үргэлжлүүлэн
баримталж буй. Уг бодлогынхоо хүрээнд тэд Төв Азийн бүсээс Монголын зах зээлд тэргүүлэгч “Шоппи” ХХК-ийг сонгон, албан ёсны хамтралаа эхлүүлж байгаа юм.
“Шоппи” ХХК-ийн хувьд энэ нь олон улсын компанитай хамтарч буй анхны тохиолдол биш. Тэд урт хугацааны зорилгынхоо хүрээнд, энэ оны хоёрдугаар сард мөн БНСУ-ын топ цахим худалдааны платформ болох Gmarket-тай албан ёсоор хамтран ажиллах болсноо зарлаж байв.
Ингэснээр бид Shoppy.mn-ээр дамжуулан БНСУ-аас хүссэн бараагаа төлбөрийн уян хатан нөхцөлөөр шууд захиалан, гэртээ хүргүүлж авах боломжтой болсон билээ. Харин энэ нь тэдний "Д элхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний №1 худалдааны платорм" болох алсын харааныхаа хүрээнд хийж байгаа ээлжит томоохон алхам болж буй. Тавтай морил, Shoppyhub.mn!
Хоёр компани 2024 оны хоёрдугаар сард албан ёсны гэрээгээ үзэглэж, системийн холболтоо хийж эхэлсэн байна. Ингээд “Шоппи” ХХК-ийн зүгээс дэд бүтэц, системийн хөгжүүлэлтийн ажлаа бүрэн хангасны үндсэн дээр тавдугаар сарын 3-нд олон улсын бүс дамнасан худалдааны
платформ болох Shoppyhub.mn сайтаа албан ёсоор нээж байгаа юм.
Энэ хамтралын дүнд Шоппи Хятад улсын бүх үйлдвэрүүдтэй шууд холболт хийж байгаа бөгөөд ингэснээр манай хэрэглэгчид урд хөрш дэх дөрвөн сая үйлдвэрлэгчийн 80 сая гаруй бараа бүтээгдэхүүнээс захиалахад Монгол төдийгүй Хятадын дотоод платформуудаас ч хямд үнээр
худалдан авалт хийх боломж үүсэх аж. “Шоппи” ХХК-ийн хийсэн тооцооллоор урд хөршөөс ийн шууд захиалга хийх нь хэрэглэгчдэд 3-5 дахин хэмнэх нөхцөлийг бүрдүүлэх учиртай.
Ямар давуу талтай вэ?
1. 3-5 дахин хямд үнэ
Shoppyhub.mn -ээс бараа бүтээгдэхүүн олноор захиалах мөн давтамжтай худалдан авалт хийх тохиолдолд үнэ нь улам хямдрах нөхцөлтэй нь онцлох давуу тал байв. Мэдээж хэрэг нэг болон цөөн тоогоор авах эсэх нь тухайн хэрэглэгчийн сонголт хэвээр.
1. Найдвартай, сэтгэл амар захиалга
Монгол бол хэрэглэгч орон. Тиймдээ ч манайд албан ёсоор орж ирээгүй дэлгүүр, брэнд бүтээгдэхүүний эрэлт, орон зайг өнөөг хүртэл хувийн фэйсбүүк хуудас, сошиал аккаунтууд нөхсөөр ирсэн. Энэ нь нэг талаар зайлшгүй зүйл боловч нөгөө талаар цахим залилан, луйврыг
нэмэгдүүлж, мөнгөө шилжүүлсэн ч бараагаа авч чадаагүй хохирсон хүмүүсийн тоог олшруулдаг тал бий. Үүнийг дагаад хүргэлт, барааны ангилан ялгалт, андуурагдал, тээврийн гэмтэл, төлбөрийн нөхцөл гээд олон асуудал ундарна гээч. Харин одооноос энэ бүх асуудлыг
Shoppyhub хариуцах болно.
1. Хурдан шуурхай хүргэлт
Хил дамнасан худалдааны нэн чухал давуу тал нь хүргэлтийн хурд. Shoppyhub.mn-ийн хувьд хүргэлтийн хугацаа, хурдыг тогтмол байлгах үүднээс БНХАУ болон Монгол улсын хил, мөн Улаанбаатар хотод хэрэглэгчийн барааг аюулгүй хадгалах, хүргэлтэнд гаргах агуулах дэд
бүтцийг шийдэж өгчээ. Ингэснээр хэрэглэгч 7-10 хоногт захиалсан бараагаа хүлээн авах нөхцөл бүрдэж буй. Цаашлаад, захиалгаа хугацаанд нь, бодит жингийн тооцооллын дагуу хүргэлтийн төлбөрөө төлөх боломжтой.
1. Уян хатан төлбөрийн шийдлүүд
Сэтгүүлчийн зүгээс Shoppyhub-ийг ашиглах голлох шалтгаан нь энэ л мэт санагдав. БНХАУ-аас ч захисан ч, БНСУ-аас ч захиалсан яг л дотоодын Shoppy.mn-ээ ашиглаж байгаа юм шигээр төлбөрийн нөхцөлүүдээ сонгож болох нь хамгийн онцлууштай хэсэг нь. Шууд төлөх, хүүгүй
хувааж төлөх, банкны зээлээр төлөх, банкны картууд болон цахим хэтэвч гээд бүх л боломж нь ялгаагүй нээлттэй аж.
1. Бараа хайхад зураг нь байхад л хангалттай
Карго, логистикийн сонголтууд хүртээмжтэй, нээлттэй болсон өнөө цагт олон улсын худалдаа хийхэд тулгардаг байсан гол асуудал нь хэл. Мэдээж хэрэг хэнд ч бай гадаад хэл дээр бичигдсэн платформыг ажиллуулна, олон сая бүтээгдэхүүн дундаас өөрт хэрэгтэйгээ олж,
цахимаар судалгаа хийнэ гэдэг тун ч төвөгтэй. Харин одоо Shoppyhub.mn нээгдсэнээр бид 80 сая гаруй бүтээгдэхүүнтэй цахим дэлгүүрээс монгол хэлээрээ хайлт хийж болоод зогсохгүй бүр зургаар хайлт хийх боломж үүсжээ. Та авмаар байгаа, хайж байгаа бүтээгдэхүүнийхээ татсан
зураг, эсвэл бүр авсан зургаа оруулаад л ижил төстэй барааг хайх боломжтой. Догь байгаа биз?
Тэдний дараагийн нүүдэл юу байх вэ?
Shoppyhub.mn-ийн дараагийн зорилгууд бол АНУ-ын Amazon, IKEA зэрэг дэлхийн топ худалдааны платформууд гэнэ. Энэ бүхэн биеллээ олсноор бид АНУ, БНХАУ, БНСУ зэрэг томоохон үйлдвэрлэгч орнуудаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ төлбөрийн уян хатан нөхцөл
ашиглан, нэг захиалгаар буюу нэг сагсаар, найдвартай тээврээр, гэртээ хүргүүлэн авах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, та одоогийн байдлаар Gmarket болон Alibaba-гаас бүтээгдэхүүн авахдаа хоёр өөр улс орноос ирж буй барааг нэг дэлгүүрээс авч буй мэт нэг
сагсанд захиалах боломжтой болжээ. Энэ сагс цаашид улам томрох нь дамжиггүй. Дэлхий
бидэнд улам нээлттэй, ойр болж буйн тод жишээ нь Shoppyhhub биш гэж үү?