RMS-300 робот маань, металл гадаргуу дээр яг л Хүн Аалз шиг дээшээ авирч ханыг оношилдог!
Оюу толгойн уурхайн талбарт шатахууны, баяжмалын, химийн бодисын гэх мэт чухал шингэн агуулсан олон тооны танкнуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг манай Тоног төхөөрөмжийн хяналтын баг хангаж, элэгдэл, цоорлыг хянаж ажилладаг.
Энэ ажил нь өмнө нь хүн хүч их шаардсан, гар ажиллагаа ихтэй, нэг том танкыг шалгахын тулд 4-5 хүний бүрэлдэхүүнтэй, том хэмжээний шат угсарч, ойролцоогоор 2-3 хоног буюу 70-80 цаг ажилладаг байсан бол RMS-300 роботыг нэвтрүүлснээр ердөө л 12 цагийн дотор үзлэгээ хийж чаддаг болсон юм. |