Өнөөдөр засгийн газрын ээлжит xуралдаан болж асаргааны 270000 төгрөгний тэтгэмжийг 12 xувиар нэмэx шийдвэр гаргажээ. Энэ талаар xөдөлмөр, нийгмийн xамгааллын сайд X.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээлэл xийлээ.
Тэрбээр:
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах агентлагийн томилгоо хийгдлээ. Төрийн албаны тухай хуульд өнгөрсөн жил өөрчлөлт хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ажиллах боломж бололцоог нээж өгөх хуулийн зохицуулалт хийсэн.Мөн өнгөрсөн жилийн хугацаанд таван аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг барьсан ба дахин таван төв шинээр байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах агентлагийн даргаар н.Маргад-Эрдэнэ гэх залууг томиллоо.
Улсын хэмжээнд 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ба 60 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн асардаг иргэд байдаг. Эдгээр хүмүүс байнгын асаргааны тэтгэмж авдаг. Энэ хүмүүст өгөх тэтгэмж 80 мянгаас 123 мянга орчим төгрөг байсан. Үүнийг хоёроос гурав дахин нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувьд тэнцэхүйц хэмжээ буюу 270 мянган төгрөгөөр өнгөрсөн жил тогтоосон байсныг энэ жил 12 дахин нэмэгдүүлж энэ оны төсөвт суулгасан. Мөн 2024 оны нэгдгээр сарын 1-нээс байнгын асаргаа хийдэг эцэг эхийн тэтгэврийн шимтгэлийг төрөөс даахаар хуульчилсан. Ийнхүү энэ оны улсын төсөвт мөн суугасан байгаа” гэжээ.