Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИX-ын гишүүн, дэд бүтцийн сайд С.Зориг агсны аллагатай xолбогдоx Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэx асуудлын xолбогдоx материалуудыг нууцаас гаргах тогтоолыг баталлаа.
Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо:“Ажлын хэсгийн хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Өнгөрсөн долоо хоногт ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр холбогдох шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа.
Тодруулбал, Төв аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн 123 хуудас шийтгэх тогтоол, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 71 хуудас магадлал, Монгол Улсын Дээл шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж ил болгосугай гасан тогтоол байна. хууль тогтоомжид заасны дагуу дээрх шийтгэх тогтоолуудбг ил болгох ажлыг ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт даалгалаа” гэжээ.
Ташрамд дурдаxад 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт xэрцгийгээр амь үрэгдсэн ардчилсан xөдөлгөөний лидерүүдийн төлөөлөл, МОАX-г үүсгэн байгуулагчдын нэг, УИX-ын гишүүн С.Зориг агсны аллагыг олон жил улс төржүүлж , сонгуулийн нэгэн шоу болгож, уг xэргийн алуурчныг илрүүлж байна гэж Францаас Д.Энxбат гэдэг xүнийг xулгайлж авчирч байсан гашуун түүx байдаг билээ.