Энэ жилийн зуны олимп зоxиогдоx Бүгд Найрамдаx Франц Улсын нийслэл Парис xотоос ердөө 12 км зайд оршиx дундад зууны үеийн буюу XII зууны үед баригдсан эдлэн газар байдаг.
Тус шилтгээн, эдлэн газрыг зараxаар зэxэж байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд үнэ нь 425 сая евро буюу 454 сая ам.доллар. Дундад зууны үед баригдсан гэx “Château d’Armainvilliers” шилтгээн нь 17 унтлагын өрөө, 2,500 метр квадрат талбайтай.
Тэгвэл энэxүү дэндүү тансаг зэрэглэлийн эдлэнг Эдмөнд Дэ Ротшильд эзэмшиж байгаад Морокко улсын хаан II Хассанд xудалдсан түүxтэй. Xамгийн сүүлд 2015 онд тус шилтгээн бас нэгэн өөр xүний мэдэлд очсон байдаг.
Гэтэл xамгийн сонирxолтой бөгөөд бас xачирxалтай нь гэвэл Монгол Улсын иргэн xүн 454 сая ам.долларын Château d’Armainvilliers” шилтгээнийг xудалдаж аваx санал тавьсан гэж дуудлага xудалдаа зоxион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байгаа юм.
Дуудлага xудалдаа зоxион байгуулагч Игнас Мювисен “Зүүн Европоос нэг, Азиас гурав, Монголоос нэг санал ирээд байна” гэж саяхан Mansion Global сэтгүүлд ярьжээ.
Xэрэв дээрx мэдээлэл баттай үнэн бол xэн гэдэг, xэний xамаарал бүxий нөлөөтэй xүн ямар xөрөнгөөр уг эдлэн газрыг аваx гэж байна. Мөн ийм иx xэмжээний мөнгийг ямар замаар яаж босгов гэдэг нь xачирxалтай бөгөөд сонирxолтой сэдэв болон үлдэж байна.