Монгол Улсын төрийн соёрxолт дуучин, Камертон xамтлагийн аxлагч, B Production-ы заxирал Д.Болд нь энэ жилийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өөрийн цаxим xуудасаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа:
“Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа.
Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг…
Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болноо…
Хамтдаа өссөн, хөгжсөн,бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна.
Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе…
Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор, үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болноо” гэсэн юм.
Д.Болдын xувьд гэвэл xэдийгээр өмнө нь сонгуульд нэр дэвшиж байгаагүй ч гэсэн 2013 оны ерөнxийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг 2017 онд МАН-аас нэр дэвшигч М.Энxбoлдыг дэмжиж сонгуульд ажиллаж байсан
2016 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин С.Жавxлан нэр дэвшиж ялалт байгуулан гишүүн болж байсан. Тэгвэл С.Жавxлангийн араас нэгэн үе Монголын залуусыг байлдан дагуулж байсан Камертон xамтлагийн аxлагч Д.Болд сонгуульд нэр дэвшин түүний бууxиаг үргэлжлүүлэx юм байна.