Д.Маралгуа охин ээжийнхээ донор болохоор шийдсэн ч хагалгааны зардал нь хараахан бүрдээгүйн улмаас мэс засал хойшлогдоод байна. Ингээд тэр элэг нэгт ахан дүүсээсээ сэтгэлийн хандив хүсэж буй юм. Түүний ээж Б.Отгонбаяр одоо 54 настай. Элэгний цирроз буюу хатууралтай. В болон Д вирус гэсэн оноштойгоор олон жил тасралтгүй эмчилгээ хийлгэж иржээ. Гэвч өвчин нь даамжирч хавдар тархаж эцсийн шатандаа хүрч хүндрэл өгсөн учир яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон юм.
Энэ талаар түүний охин Д.Маралгуа, “Ээж минь одоо 54 настай. Азаар би ээжийнхээ донор болох боломжтой хэдий ч хагалгааны төлбөр өндөр, хараахан бүрдээгүй байгаа. Иймээс сайхан сэтгэлт хүмүүс та бүхэн хандивын гараа сунгаж, ээжид минь амьдрал бэлэглэх аянд нэгдэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Ээжийн минь төлөө зориулсан таны сэтгэл, та бүхний минь буян далай шиг дэлгэр болох болтугай” гэжээ.
Хандивын данс: 5092113216 /Хаан банк/
Данс эзэмшигч: Даваа Маралгуа /охин/
Холбоо барих утас: 95559105