МАН-ын намын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Боловсролын зээлийн сан (БЗС)-ийн хулгайг сонсголоор илчилье гэх уриалгыг дэвшүүлсэн байна.
Тодруулбал, “Иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай, луйврыг төр нь ард түмэнтэйгээ хамтран хянан шалгаж, хууль зөрчсөн, иргэдийнхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцно гэсэн амлалтаа улиг болгохгүйн тулд парламентын сонсгол зохион байгуулъя. Болохгүй бол ард түмний сонсгол өөрсдөө хийе” гэжээ.
Түүний хувьд одоогоос яг жилийн өмнө тус сангаас зээл авч, гадаадад суралцагчид зээлээ эргэн төлөөгүй, 90 хувь нь өндөр албан тушаалтан, тэдний хамаарлын хүмүүс байгааг хэвлэлийн хурал зарлан тоо баримтаар үзүүлж байв.
Эргэн сануулбал, тэрбээр БЗС-аас 2368 суралцагч 363 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлөөгүй, үүний 867-г нь үе, үеийн БШУ-ны сайд чөлөөлсөн байгааг онцолж байлаа. Тэрхүү зээлийн чөлөөлөлтийн тэн хагас буюу 435-ыг нь Л.Гантөмөр сайдаар ажиллахдаа хийсэн болохыг тодотгож, ёс зүйн манлайлал үзүүлэн зээлээ төлөхийг тус сангаас зээл авсан, зээл авчихаад тэглүүлсэн, зээлээ төлсөн ч хүүг нь төлөөгүй суралцагчдад уриалсаар буй юм.
БЗС-ийн асуудалд үр дүн гартал нь явна гэдгээ илэрхийлээд буй тэрбээр хоёр долоо хоногийн өмнө (2024.04.21) УЕПГ-т нийгмийн алдагдсан боломжийг нэхэмжлэн БЗС-ийн асуудлаар гомдол гаргаж холбогдох материалуудыг хүргүүлсэн билээ.
Өнөрөө сэтгүүлч үүн дээр бод мундаг ил болгосон шүү. Эхлэлийг тавьж байгаа цагт алдаа байсан л байх. Түүний буянаар энэ зээлийг иргэд илүүтэй мэддэг болсон. Олон хүн ч төлсөн байх