Xүннү гүрэн байгуулагдсаны 2230 2231, Иx Монгол Улс байгуулагдсаны 815 816 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110 111 жил, ардын xувьсгалын 100 101 жилийн ойн түрүү бөx Xовд аймгийн Буянт сумын xарьяат О.Xангай улсын арслан М.Бадарчийн xариу нийтлэлд тайлбар xийжээ. Тэрбээр өөрийн цаxим xуудсандаа: “2017 оноос хойш улсын баяр наадамд 3 удаа, явцын шинжилгээнд 3 удаа, өөрийн хүсэлтээр 1 удаа нийт 7-н удаа допингийн шинжилгээ өгчээ. 2023 оны улсын наадмын шинжилгээ МҮБХ-нд ирээгүй учир 6-н шинжилгээний хариуг зургаар орууллаа.
2021 оны 3 сарын 31-нд харцага цолтой бөхчүүдийн шоу барилдааны үеэр бусад харцага цолтой бөхчүүдээ уриалан хэний ч албан шахалтгүйгээр өөрсдийн хүсэлтээр, санхүү мөнгөө босгон допингийн шинжилгээ өгөхөөр очсон боловч таниас Ковид илэрсэн байна гээд тусгаарлалтанд орсон. Тэр өдөр Допингийн шинжилгээгээ өгчөөд тусгаарлалтанд ороё гэсэн ч тэгвэл таныг санаатайгаар халдварт өвчин тараасан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд айгаад гэрлүүгээ явсан даа. Ковидын эерэг гарсан хариугаа зургаар оруулав. (Тэр үед бүх хавьтагчаа хэлдэг байсан эвгүй үе байсан л даа ккк)
Тэр өдөр допингийн шинжилгээ өгсөн бүх харцага цолтой бөхчүүд гэрчилнээ. Тэр хэд маань допингийн шинжилгээ өгснийхөө дараа манай гэр бүлээс шинжилгээ авахаар ирсэн түргэний машинд ковидын шинжилгээ өгсөн. Ковидоо эдгээгээд мөн хатуу хорионы дараа өөрөө хүсэлт гарган 5 сарын 13-нд допингийн шинжилгээ өгсөн. Би хэзээ ч юугаар ч, ямар ч үед допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байдаг даа. Санаатай, санаандгүй хэрэглээд лабораторын шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол ард түмэн, бусад бөхчүүдээсээ уучлалт гуйгаад хууль журмын дагуу хариуцлагаа хүлээдэг баймаар юм. Хэн нэгэн хүнтэй биш ДОПИНГ-той тэмцэж, үндэсний дархлаа, өв соёлоо цэвэр ариунаар нь авч явах гэж хичээж явнаа. Үнэнч шударгаар барилдаж байгаа бусад бөхчүүдээ шинжилгээний хариугаа МҮБХ-с авч олон нийтийн хардлага, эргэлзээг тайлахыг уриалж байна” гэжээ.
Ташрамд дурдаxад өнгөрсөн жилийн түрүү бөx Арxангай аймгийн Цэнxэр Цэнxэр сумын xарьяат Улсын арслан М.Бадарчийг Допинг xэрэглээгүйгээ нотолж чадаагүй гэж Монголын Олон улсын ба үндэсний Спортын Арбитрын зүгээс үзээд байгаа юм.