Сонгинохайрхан дүүрэгт хөдөө орон нутаг явдаг тусгай зориулалтын том оврын автобус болон жижиг автомашинууд нийтийн эзэмшлийн зам, талбайд явган хүний зам давуулан зогсож, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ байдлыг цэгцлэхийн тулд сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол байгуулна. Ингэснээр тухайн орчны үйлчилгээ эрхэлдэг иргэд болон үйлчлүүлэгч нарт таатай орчин бүрдэх юм.
Мөн энэ удаагийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий менежерээр Ж.Мөнхзоригийг албан ёсоор томилж, хот нийтийн аж ахуйн ажлуудаа эрчимжүүлэхийг даалгаж, амжилт хүслээ.
Хурлын үеэр хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах, Дүүрэгт авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайтар хангуулж, хяналт тавих, Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах, Нийтийн эзэмшлийн зам талбайд зогссон том оврын автомашинуудыг өөр байршилд байрлаж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх, Гэр хороолол болон байшин хорооллын орц, гарц хаасан иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж, чөлөөлөх арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.