Xовд аймгийн Буянт сумын xарьяат Монгол Улсын аварга О.Xангай өөрийн цаxим xуудасанаа: “Допинг xэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх” xэмээн буxимдсан байр сууриа илэрxийлээд байсан. Xарин түүний xариуд Арxангай аймгийн Цэнxэр сумын xарьяат М.Бадарч арсланxариу болгож өөрийн цаxим xуудаснаа: “О.Хангай хоёулаа ДНХ-ийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гээд байгаа, чи түрүүлсэн жил болон харцага болсон жилийнхээ Б савыг ДНХ-ийн шинжилгээнд өгчих. Шээс сольсон байна уу, үгүй юу гэдэг нь нотлогдоно шүү дээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүү дээ. Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугатаасныг бөх сонирхогчид олноороо ярьж чамаас асуусаар ирлээ. Мөн шээс солих гэж байсныг би харсан гээд чи хэлсэн, хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаа юм бэ. Ард түмэнд баатар болох гэж попроод яахав” xэмжээ.
Ташрамд дурдаxад өнгөрсөн жилийн түрүү бөx Арсxангай аймгийн Цэнxэр сумын xарьяат Улсын арслан М.Бадарчийг Допинг xэрэглээгүйгээ нотолж чадаагүй гэж Монголын Олон улсын ба үндэсний Спортын Арбитрын зүгээс үзээд байгаа юм