Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангуулах, стандартад нийцүүлэхийг үүрэг болгосон албан бичгийг бүх дүүргийн Засаг дарга нарт хүргүүлжээ.
Тэрбээр энэ тухайгаа “Улаанбаатар хотод 1553 тоглоомын талбай байгаа. Үүний 54 хувийг СӨХ, 18 хувийг ДЗДТГ, хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн ААН хариуцан, засвар арчлалт хийж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байна” хэмээн мэдээлжээ.О.Номинчимэгийн хувьд Нийслэл дэх стандарт хангаагүй хүүхдийн тоглоомын талбайд биечлэн ажиллаж, холбогдох албаны хүмүүст шуурхай үүрэг чиглэл өгөн ажилласаар буй.
Хүүхдийн тоглоомын талбайн засвар арчлалт хариуцсан субъект нь үүргээ ухамсарлаж ажилладаггүй нь асуудал болсоор ирснийг О.Номинчимэг хөндөж байгаа юм.