Ж.Бүжинлхам: Лигийн тамирчдаас их зүйлийг сурч, дуурайлал авч байна

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од “Парис-2024″ зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа. Тэрээр Дани улсад болсон “Копенгагены марафон”-д 2:19:25 амжилтаар 14 дүгээр байр эзэллээ. МУГТ Б.Сэр-Од Афин, Бээжин, Лондон, Рио, Токио гээд 5 олимпод дараалан хурд хүчээ сорин өрсөлдсөн. Тэгвэл тэрээр “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авснаар 6 дахь удаагаа дараалан олимпын наадамд өрсөлдөж түүх бүтээхээр боллоо. Ингэснээр Монголын хөнгөн атлетикийн баг тамирчдын 3 дахь, Монголын багийн 14 дэх олимпын эрх тэрээр авч байгаа юм.
Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар олимпыг зорих эрхээ аваад байгаа билээ.