Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулж Улсын харцага Д.Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ.
Их шөвөгт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Д.Хүдэрбулга болон Сүхбаатар аймгийн Онго сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдлээ.
Ташрамд дурдахад Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Д.Батболд нь 2005 онд улсын начин цолны болзол хангаж 2009 онд улсын харцага болсон байдаг. Мөн тэрбээр Монголын Үндэсний Бөхийн Холбооны ахлах цэцээр ажилладаг билээ.