Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлсэн. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна.
Тэгвэл МУГТ, Ази тивийн аварга Л.Энхрийлэн 57кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Мөн аваргын алтан медалийн төлөө Ази тивийн аварга Б.Баасанхүү 48 кг-ийн жинд тус тус барилдахаар шалгарч үлдээд байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдах юм.