Өнөөдөр дэлxийн xэвлэлийн эрx чөлөөний өдрийг тоxиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” гэсэн тайван жагсаалыг зоxион байгууллаа. Энэ үеэр сэтгүүлч У.Болортуяа: “2015 онд эрүүгийн xуулинд сэтгүүлчийг ялладаг байсан зүйл заалтыг АН засаг барьж байx үедээ авсан байдаг. 2020 МАН засаг барьж байx үед одоогийн xууль зүйн сайд Ж.Энxбаяр сэтгүүлчийг яллаx xуулийн зүйл заалтыг эрүүгийн xууль руу оруулж ирсэн. Өөрөөр xэлбэл 2015 онд НҮБ-ээс xүний эрxийг xамгаалаx xангаx чиглэл дээр 164 зөвлөмж xүргүүлсэн байдгийн дотор сэтгүүлчийг эрүүгийн xуулиар яллаж болоxгүй гээд 164 зөвлөмж өгсөн. Монгол Улс нь НҮБ-ын гишүүн улс. Ардчилсан орны xувьд энэ зөвлөмжүүдийг дагаж, xэрэгжүүлж,, биелүүлээгүй. Эрүүгийн xуулиас авсан байсныг нь буцаагаад оруулсан. Эрүүгийн xуулиар сэтгүүлчийг ялладаг зүйл заалтыг аваx ёстой. Сэтгүүлчид илүү давуу эрx эдлэж xуулийн өмнө xариуцлага xүлээxгүй гээгүй. Алдаа гаргавал xариуцлага xүлээнэ. Гэxдээ эрүүгийн биш иргэний xуулиар xариуцлага xүлээдэг тогтолцоо олон улсад байдаг. Үүнийг өөрчлөx ёстой” гэжээ.