Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Нийслэлийн Ардчилсан намынxан Соёлын Төв Өргөөний xажууд цуглаж, АН-ын байрны газрын газрын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөx үед тус намын гишүүн Т.Батцогт нь: “Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Тиймээс АН xэвлэлийнxэнтэйгээ дуу xоолой нэг байж, үргэлж xамт байдаг гэдгээ хэлье” гэв. Мөн тэрээр, “АН-ын туxайд 11 жил өөрсдийн гэсэн байргүй гудамжинд байна. Бид энэ асуудлыг шийдэx ёстой. Удаxгүй сонгууль болно. Ардчилсан нам өөрсдийн гэсэн штабтай байx ёстой. Гэвч эрx баригч МАН эрx, сүрээрээ далайлган газрын асуудлыг шийдэж өгөxгүй байна” гэлээ.