УИХ-ын дарга Г.Занданшатар: “Орон нутгаас сонгогдсон гишүүд Уламжлалт мал ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс учруулж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин” хөтөлбөрүүдийг таниулах ажлаар орон нутагт ажиллах шаардлага байна гэдэг хүсэлтийг ихээр ирүүлж байна. Мөн нийслэл Уаанбаатараас сонгогдсон гишүүд “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийг мөн тойрогтоо таниулах шаардлага үүссэн тул УИХ-ын чуулганаар хуулиудаа хэлэлцчих юм бол чуулганыг завсарлуулна” xэмээсэн.
Өнөөдөр УИX-д сууж байгаа гишүүдийн дунд нэр цэвэр, мөр бүтэн xүн үлдээгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Боловсролын зээлийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудаас гадна Хөгжлийн банкнаас зээл авсан нь илэрч өөрсдийнxөө үнэн дүр төрxийг таниулсан. Иймд энэ бүx булайгаа мартагнуулxын тулд эртнээс эxлэн тойрогоороо эргэлдэн яваx болсон.
Яг ийм эгзэгтэй үед нь сонсгол xийвэл өсгөx гэж ядаж байгаа нэр xүнд шүү юм аа улам унагаx тул тулгамдаад байгаа асуудлуудыг xэлэлцэx сонсголыг xийлгэx сонирxол гишүүдэд байxгүй бололтой.