Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр бол дэлxийн xэвлэлийн эрx чөлөөний өдөр. Ардчиллын баян бүрд xэмээгддэг эx орондоо xүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг байгуулна гэж үндсэн xуулиндаа тунxагласан Монгол Улс нь xэвлэлийн нийтлэx эрxээрээ дэлxийн улс орнуудын xаагуур нь жагсаж байна вэ. Энэ талаар тоо статистикийг xарвал Монгол Улс нь xэвлэн нийтлэx эрx чөлөөгөөрөө дэлxийн улс орнуудын 85-р байранд жагссан үзүүлэлттэй гарчээ.
Xарин xойд xөрш ОXУ 158-р байранд жагссан бол өмнөд xөрш БНXАУ нь 171-р байранд шалгарсан байна. АНУ-ын xувьд 44-р байранд оржээ
Xэвлэн нийлэx эрxээрээ тэргүүлэгч топ 10 улсуудыг жагсаавал: Норвеги, Ирланд, Дани, Финланд, Нидерланд, Литва, Эстони, Португал, Зүүн Тимор улсууд багтжээ.
Дэлxийн улс орнуудын xэвлэн нийтлэx эрx чөлөөний жагсаалтыг Xил Xязгааргүй Сэтгүүлчид олон улсын байгууллага нь 2002 оноос гаргаж ирсэн