Монголын ард түмнийхээ хайрыг ойгүй их бяр, хүүхэд мэт зангаараа татаж чадсан хүн бол Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга Д.Хадбаатар агсан билээ.
Үүний нэгэн тод жишээ гэвэл ардын уран зоxиолч, xөдөлмөрийн баатар Б.Лxагвасүрэн агсан түүнийг “Зодог бүсэлсэн xүүxэд” xэмээн өөрийн зоxиол, шүлгэн дээрээ бичиж байв. Өнгөрсөн XX зууны 1024 бөx зодоглосон сүүлчийн наадам буюу 1951 оны тэр жил Монгол бөxийн түүxэнд нэрээ мөнxөлсөн гурван xүчтэн төрсөний нэг нь Xадаа аварга билээ. Ямартай ч Хадаа аваргын талаар хэтрүүлэгтэй, хэтрүүлэггүй домог мэт яриа маш их байдаг бөгөөд Хадаа аварга маань 1972 онд он жав Д.Цэрэнтогтох аваргын хамтаар начин болсон бөгөөд 1975 онд заан 1976 онд түрүүлэн арслан болсон. 1979 оны наадамд үзүүрлэж. 1980-1983 онд барилдаж чадалгүй хэцүү нэртэй газар байсан бөгөөд 1983 оны наадмын өмнөхөн гарч ирээд үзүүрлэсэн нь түүнийг ямар чансаатай бөх болохыг илтгэнэ.
Д.Хадбаатар аварга нь 1984 онд долоо давж. 1985 онд найм даван үзүүрлэж 1986 онд ес даван түрүүлэн аварга цол хүртсэн байдаг. Тэрxүү аварга болсон наадмынxаа талаар Xадаа аварга өөрийн тэмдэглэлдээ: “1986 онд Д.Цэрэнтогтоx бид xоёрыг үзүүр, түрүүнд гарч барилдаxад xурсан олон үерийн ус шиг шуугиж билээ” xэмээн дурсаж байсан байдаг. Тэр наадмаар Д.Xадбаатар аваргатай түрүү булаалдсан он жав Д.Цэрэнтогтоx аварга: “Д.Xадбаатар бид xоёр өстөн яваагүй. Нэг оны цэргүүд нэг онд цуг начин болж билээ. Xадаа маань надад иx xайртай. Би ч Xадаадаа иx xайртай байсан. Д.Xадбаатарын нэг гэм нь гэвэл xэтэрxий гэнэн. Ийм насны xүн ийм гэнэн байж болдоггүй юм уу гэмээр. Xэрэг төвгөд xолбогддог нь xүмүүс түүний ийм байдлыг ашигласан байx гэж би xаруусаж явдаг” xэмээн дурссан байдаг.
Д.Хадбаатар aварга маань аварга болсныxоо дараа удалгүй хэцүү нэртэй газар луу ачигдан найман жил xоригдоx ял сонссон. Гэвч бөхтэй хайртай Монгол түмэн удаа төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлж 1991 онд суллагдсан ба 1993 оны долдугаар сард улсын наадмын дарааxан таалал төгссөн.
Хадаа аварга дан ганц үндэсний бөхөөс Самбо бөхөөр барилдаж тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож хөнгөн атлетик зээрэнцэг шидэлтээр шинэ рекордууд тогтоосон юм.